2020/05/20

201. Schoology - Нүүр хуудас

Нүүр хуудас нь Schoology-д нэвтрэн орсны дараах эхний хуудас болно. Платформын бүх талбарт эндээс нэвтрэх боломжтой. Нүүр хуудас нь бүх үйл явдлын талаар мэдээлэх болно. Мөн чухал үйл явдлуудыг энд тодруулж өгнө. Recent Activity нь таны курсүүд, групп болон байгууллагын талаарх хамгийн сүүлийн мэдээлэл болон Upcoming events буюу удахгүй болох үйл явдал, Reminders буюу урьдчилан сануулга зэрэг мэдээллүүдийг нэгтгэн танд харуулна.

Мөн Course Dashboard-аас та өөрийн нэгдэн орсон курсүүдийн жагсаалтыг олж харна. Та ямар ч үед хуудасны зүүн дээд буланд байрлах Schoology-ийн лого эсвэл сургуулийнхаа лого-г дарж нүүр хуудас уруу шилжиж болно.

1. Recent Activity

Энэ нь Schoology-д нэвтэрсний дараа үзэж буй нүүр хуудас болно. Эндээс хамгийн сүүлийн үеийн мэдээллийг олж авна. Энд коментууд, шинэчлэлүүд, өөртэй чинь хамаатай үйл явдлуудыг харуулдаг.

Энэ хуудасны дээд талд Update, Assignment, Event, Blog Post гэсэн цэс байх бөгөөд эдгээр лүү энэ хуудаснаас шууд хандаж болно. Мөн энд Schoology дээрх постуудыг харуулах ба эдгээрийн дараалал, хэн эдгээр постуудыг үзэх эсэхийг эндээс сонгож өгнө.

Эцэст нь баруун дээд буланд байрлах Most Recent-ийг дарж Most Recent, Updates, Poll зэргээс сонгож фильтр тавьж постуудыг харж болно.


2. Course Dashboard

Энэ хуудсанд курсүүдийн жагсаалтыг харуулна. Курсүүдийн дарааллыг өөрчлөхийн тулд хулганаар чирч байрлуулна. Эндээс хүссэн курсийнхээ үндсэн хуудас уруу очно. Курсүүдийн жагсаалтын үзэгдэх хэлбэрийг өөрчлөхийг хүсвэл Account Settings-ийг ашиглана.


3. Search

Search хайлтын хэрэгслийг ашиглан хүмүүс, групп, курсүүдийг Schoology-ээс хайж олно.


4. Apps & The App Center

App Center-т хандаж энэ аккаунтын төвшинд суугдсан бүх апп-уудыг харж болно. Мөн шинээр нэмж суулгах болон хасаж болно.


5. Calendar

Календарь нь товлогдсон арга хэмжээнүүдийг харж түүн рүү хурдан нэвтрэхэд хэрэглэгдэнэ. Эндээс календарийг сар, долоо хоног, өдөр гэсэн 3 сонголтоор (Month, Week, Day) харж болно.


Календарьд товлогдсон үйл явдал нь курс, групп, сургууль болон хувийн мэдээлэл гэдгээс хамаарч өнгөөр кодлогдсон байна. Өнгөний кодыг өөрчлөхийн тулд баруун талд байгаа сумыг дарж солино.


6. Messages

Та сургуулийн бусад гишүүд болон өөр гадна байгаа хүмүүс рүү хувийн мессеж бичиж болно.


7. Notifications & Requests

Notifications буюу мэдэгдэл нь курстэй холбоотой үйл явдлын талаар мэдээлсэн мэдэгдлүүдийг он дарааллын дагуу харуулна.


Энд зөвхөн мэдэгдлийг харуулахаас гадна Requests буюу хүсэлтийг ч мөн харуулна.


8. Reminders

Reminders буюу сануулга нь оюутнуудын хийж гүйцэтгэсэн даалгаварт үнэлгээ хийх шаардлага гарсан үед мөн тест, шалгалтын материал эсвэл хэлэлцүүлэгтэй холбоотой материал ирж тэдэнд үнэлгээ өгөх шаардлагатай үед гарч ирнэ.


9. Upcoming

Upcoming нь удахгүй танд ирэх ёстой даалгавар, тест, шалгалтын материал зэргийг харуулна. Энэ хуудсыг refresh хийх үед шинэчлэгдэж хамгийн түрүүнд ирэх 10 мэдээллийг харуулна.


10. Account menu

Хэрэглэгчийн цэс нь аккаунтын баруун талд байгаа доошоо заасан сумыг дарахад гарч ирнэ. Энд:
  • Хэрэглэгчийн профайл уруу орох
  • Сургуулийн профайл уруу орох
  • Хэрэглэгчийн тохиргоог өөрчлөх
  • Блог цэсийн subscription-г харах
  • Гарах гэсэн командууд байрлана.

11. Site Footer

Site Footer буюу хуудасны доод хэсэгт дараах мэдээллүүд байна.
  • Language Selector - хэл сонгох
  • Support Center - тусламжийн төвд хандах
  • Schoology Blog - блог уруу орох
  • Privacy Policy - нууцлалтай холбоотой дүрэм журамтай танилцах
  • Terms of Use - ашиглах нөхцөлтэй холбоотой дүрэм журамтай танилцах