Жич: Enterprise эрхтэй багш буюу сургуулийн удирдлагаас хамааран зарим сонголтуудыг хүчингүй болгох боломжтой байдаг. Иймээс System Administrator-оос энэ талаар асууж тодруулах хэрэгтэй. Мөн мобайл апп-наас курс үүсгэдэггүй.
Курсыг үүсгэх:
- Schoology-ийн дээд талын цэсээс Courses-ийг дарна.
- Гарч ирэх хуудасны баруун дээд буланд гарч ирэх My Courses-ыг дарна.
- Manages Courses хэсгээс Create Course товчийг дарна
Ингээд гарч ирэх формын дараах хэсгүүдийг бөглөнө. Үүнд:
- Course Name хэсэгт курсийн нэрийг оруулна.
- Section Name хэсгийн Section 1-ийг арилгаад хэсгийн нэрийг оруулна.
- Subject Area хэсэгт сэдвийн нэрийг тавина.
- Grade Level хэсэгт ангийн төвшинг оруулна.
- Ингээд Finish товчлуурыг дарж курсийг үүсгэнэ.
Курсийн нэр ба хэсгийн нэр
Курс болгон курсийн нэр ба хэсгийн нэртэй байна. Энэ нь олон хэсгүүдээс тогтох нэг курсийг үүсгэхэд тусална. Жишээ нь:
Course Name: English 101
Section Name: Section 1
Нэмэлт хэсгүүдийг үүсгэх
Нэгэн үүсгэсэн курсийн доор нэмэлт хэсгүүдийг үүсгэх боломжтой. Үүний тулд Add Section командыг ашиглана. Энэ үйлдлээр курсийн дотор агуулагдах зүйл хуулагдахгүй.
- Schoology-ийн дээд цэсээс Courses-ийг сонгоно.
- Гарч ирсэн хуудасны баруун дээд булангийн My Courses-ийг дарна.
- Ингээд нэмэлт үүсгэхийг хүссэн курсийнхээ баруун талд байрлах Add Section товчлуурыг дарж нэмэлт хэсгүүдийг үүсгэнэ.
Курсийн хуулбарыг үүсгэх
Одоо байгаа курсийн хуулбарыг үүсгэхийн тулд Copy Section командыг сонгож одоо байгаа курсийн хуулбарыг үүсгэнэ. Харин энэ сонголтоор курс дотор байгаа материалууд хуулагдана. Ингэснээр курсийн хуулбар үүсэх ч оюутнууд нь ялгаатай байна. Хуулах процессын ажиллагааг хянахын тулд Transfer History-ийг ашиглана.
- Schoology-ийн дээд цэсээс Courses-ийг сонгоно.
- Гарч ирсэн хуудасны баруун дээд булангийн My Courses-ийг дарна.
- Хуулахыг хүссэн курсийнхээ баруун талд байрлах арааны дүрсийг дарж гарч ирэх цэсээс Copy Section командыг сонгож курсийн хуулбарыг үүсгэнэ.
- Copy Course Section формыг бөглөнө.
- Create товчлуурыг дарж хуулбарыг үүсгэнэ.