2020/05/20

205. Курсийг шинэчлэх

Course Updates буюу апдэйтийг ашиглаж курс дотор зар тавина. Апдейтийг ашигласнаар оюутнуудтайгаа хурдан харилцаа тогтоох боломжтой.

  1. Courses цэсээс курсээ сонгоод зүүн талын багана дахь командуудаас Updates-ийг дар.
  2. Мэдээллээ бичиж оруулаад Post товчлуурыг дарж апдэйт хийнэ.


Апдэйт буй постыг курсийн бүх гишүүдэд эсвэл тодорхой хүмүүст, эсвэл тодорхой хүнд зориулж хийж болно.


Апдэйт хийсэн постыг устгах, засах

  1. Апдэйт хийсэн постын баруун талын араат дүрсийг сонгоно. 
  2. Гарч ирэх цэсээс Edit эсвэл Delete-г сонгоно.


Апдэйт хэсгийн тохиргоо

  1. Зүүн талын цэсээс Course Options-ийг сонгоно.
  2. Edit Privacy/Course Settings-ийг сонгоно.
  3. Default Landing Page-ээс Updates-ийг сонгоно.
  4. Save Changes-ийг дарна. 


Апдэйтийг зарлал болгон өөрчлөх

Айпдэйтийг зарлал болгон өөрчлөхийн тулд хонхыг сонгоно.


Ингэснээр уг апдэйт хуудас нь түүнийг арилгах хүртэл үргэлж хамгийн дээд талд байрласаар байх болно.


Полл буюу санал асуулга үүсгэх

Санал асуулга тавих үед хэн ямар санал өгсөн болохыг та мэдэх боломжгүй. Санал асуулга үүсгэхийн тулд:

  1. Текст хайрцаг уруу орж текстээ бичнэ
  2. Текст хайрцгийн доод талд байрлах Poll товчлуурыг дарна.
  3. Санал асуулга нь үндсэн утгадаа 2 сонголттой байна. Нэмж сонголт оруулахын тул Add Option-ийг дарна.
  4. Post товчлуурыг дарж нийтэлнэ.