1. Сургалтын материалыг оруулах
Дээд цэсээс Courses-ийг сонгоод өөрийн курсийг сонгож тийшээ орно. Ингээд Add Materials товчлуурыг дарж ямар төрлийн сургалтын материал оруулахаа сонгоно. Үүнд:
- Assignments
- Tests/Quizzes
- Assessments (Enterprise Only)
- Files and Links
- External Tools
- Discussions
- Pages
- Media Album
- Package (Enterprise Only)
2. Сургалтын материалуудыг төрлөөр нь шүүх
Сургалтын материалуудыг оруулсны дараа түүнийг төрлөөр нь шүүн харах боломжтой. Үүний тулд баруун дээд буланд байрлах All Materials-ийг дарж гарч ирэх цэсээс харахыг хүссэн материалаа сонгон фильтр тавьж шүүн харах боломжтой.
3. Сургалтын материалуудыг зохион байгуулах
Сургалтын материалуудыг хэд хэдэн аргаар зохион байгуулж болно. Сургалтын материалуудыг долоо хоногоор нь эсвэл хэсэг, бүлэг, сэдвээр нь зохион байгуулж болно. Оюутнуудын суралцах чадвараас хамааран Student Completion функцийг ашиглан сурагч болгон ямар дарааллаар гүйцэтгэхийг тусад нь зохион байгуулж болно. Гэсэн хэдий ч фолдер ашиглах нь хамгийн ашиг тустай аргын нэг байх болно.
4. Фолдер үүсгэх
Хичээлийн агуулгаас хамааран тус тусад нь фолдер үүсгэх нь зохимжтой. Фолдер доторх зохион байгуулалтыг хүссэн хэлбэрээрээ хийж болно. Мөн фолдер ашиглаж даалгаврыг гүйцэтгэх дүрмийг оруулж болох ба мөн өнгөний код ашиглах, фолдерын тайлбарыг оруулах боломжтой. Мөн фолдерт хугацаа тохируулан өгч хүссэн хугацаанд фолдер нээгдэж түүний агуулгыг үздэг байхаар ч тохируулж өгч болно.
Фолдер үүсгэхийн тулд дараах алхмыг баримтална.
- Add Materials-ийг дар
- Add Folder-ийг сонго
- Ингэхэд Create Folder гэсэн дараах цонх гарч ирнэ.
- Title хэсэгт фолдерт нэр өгнө.
- Folder color-оос фолдерын өнгийг сонгох ба энэ зайлшгүй хийх үйлдэл орохгүй ч өнгө сонгох боломжтой.
- Description хэсэгт тайлбар оруулах ба энэ нь ч бас заавал хийх үйлдэлд орохгүй алгасаж болно. Тайлбар нь фолдерын нэрийн доор харагддаг. Энэ нь оюутнуудад уг фолдер ямар зориулалттай болохыг ойлгоход тус болох боломжтой. Энд тайлбарыг хэвжүүлэхэд хэрэглэгдэх хэрэгслүүд байрлана.
- Харин энэ хэсэгт тайлбарыг бичиж өгнө.
- Хэрэв тогтоосон хугацаанд фолдерыг харуулахыг хүсэж байвал үүнд огноог оруулж өгнө.
- Мөн фолдер харагдах огноог дуусгахыг хүсвэл энд огноог оруулж өгнө.
- Availability хэсгээс дараах сонголтуудыг хийнэ.
- Published - оюутнуудад шууд харагдана
- Unpublished - оюутнуудад харагдахгүй байна
- Publish on start date - харагдаж эхлэх хугацаатай
- Published during date range - харагдах нь тодорхой хугацаатай
- Ингээд Create товчлуурыг дарж фолдерыг үүсгэнэ.
Олон фолдер үүсгэсний дараа тэднийг хулганаар чирч зөөх замаар дарааллыг нь өөрчилнө.
Мөн Drag & Drop + Auto-save тохиргоог ашиглан фолдер нэмж болно.
- Хэрэв курсэд хамгийн багадаа нэг фолдер байхад түүний доод талд саарал зураас байхыг олж харах болно.
- Хулганын заагчийг энэ зураас дээр аваачихад зураас ногоон болж нэмэх тэмдэг гарч ирнэ.
- Энэ үед нь хулганын товчлуурыг дарах юм бол Add Folder эсвэл Import from Resources гэсэн сонголт гарч ирнэ.
- Import from Resources-ийг сонгож аль хэдийн үүсгэсэн эх үүсгэврээс фолдерыг оруулж ирж болно. Эсвэл Add Folder-ийг дарж шинээр фолдер нэмж болно.
- Фолдерын үүсгэхдээ өмнө тайлбарласан талбаруудыг бөглөнө.
- Create товчлуурыг дарж фолдерыг үүсгэнэ.
6. Фолдерт материал нэмэх
Фолдерыг үүсгэсний дараа түүнд даалгавар, тест, шалгалтын материал, файлууд, холбоосууд, хэлэлцүүлэг, хуудаснууд, медиа нэмж оруулж өгнө.
Add Materials-ийг товчлуурыг ашиглан дараах алхмын дагуу фолдерт материалыг нэмж оруулна.
- Course Profile-ийн зүүн талын цэсээс Materials-ийг сонгоно.
- Материал нэмэхийг хүсэж буй фолдерыг сонгоно.
- Add Materials-ийг дарахад гарч ирэх цэсээс оруулах материалын төрлийг сонгоно.
- Хоосон зайг бөглөнө.
- Create товчийг дарж нэмнэ.
Мөн Drag & Drop and Auto-Save тохиргоог ашиглаж материал нэмж болно.
- Фолдерын зүүн талд байрлах фолдерыг дэлгэх тэмдгийг дарахад фолдер дэлгэгдэж дотор нь байгаа зүйлийг харуулна.
- Фолдер нээгдсэн энэ үед фолдерын доод талын саарал зураас дээр хулганыг аваачихад тэрээр ногоон өнгөтэй болж нэмэх тэмдэг гарч ирнэ.
- Энэ үед хулганын товчийг дарж материал нэмж оруулна.
7. Фолдер доторх материалыг зохион байгуулах
Фолдерт материалуудыг нэмсний дараа дахин эрэмбэлэх шаардлагатай бол эрэмбэлэхийг хүссэн зүйл дээрээ очоод 1-2 секунд хулганаар дарсны дараа чирч зөөнө.
Мөн зүүн талд байрлах араатай дүрсийг ашиглаж болно.
- Edit - Title, Description, Due Date, Grade Options-уудыг засварлана.
- Move - өөр фолдер уруу зөөнө.
- Copy to Course - хуулбарыг үүсгэж өөр курс уруу зөөнө.
- Delete - материалыг устгана
- Save to Resources - материалыг Resources дотор хадгалж хожим ашиглах боломжтой болгоно.
Мөн фолдер болгоны зүүн талд байх фолдерыг дэлгэх тэмдгийг дарж фолдерыг дэлгэж дотор нь байгаа зүйлсийг харна.
8. Фолдерыг ашиглах боломж
Published, Unpublished, Publish on start date, Published during date range гэсэн сонголтуудыг ашиглаж фолдер оюутанд хэзээ хэрхэн харагдахыг тохируулж болно. Үүнийг ашиглаж материалыг эртнээс бэлтгэж зохих хугацаа хүртэл нь нууц байлгаж болно.
Хэрэв Unpublished бол хэзээ ч оюутан үүнийг харж чадахгүй. Publish on start date эсвэл Published during date range-ийг ашиглаж хугацааны тохиргоог хийж болно.
Эдгээр тохиргоог өөрчлөх бол дараах алхмыг дагана.
- Course Profile-ийн зүүн цэсээс Materials-ийг сонгоно.
- Өөрчлөлт хийхийг хүссэн фолдерын баруун талд байгаа араатай дүрсийг дарж гарч ирэх цэсээс Edit-ийг сонгоно.
- Availability цэсээс Published, Unpublished, Publish on start date, Published during date range-ийг сонгож шинээр тохиргоог хийнэ.
- Хэрэв сүүлийн 2 сонголтоос сонгосон бол огноог сонгож оруулна.
- Save Changes-ийг дарж өөрчлөлтийг хадгална.
9. Фолдер уруу хурдан очих
Курсийн зүүн талд байрлах Materials -ийн баруун талын доошоо заасан сумыг дарахад дэлгэгдэх цэсээс фолдерыг сонгож уг фолдер уруу хурдан шилжиж болно.
10. Student Completion дүрмийг ашиглах
Student Completion дүрмийг фолдер эсвэл материалд нэмж оруулж болно. Student Completion дүрмийн талаар хожим дэлгэрэнгүй тайлбарлана.
11. Материалуудыг хуваарилах
Сургалтын материал, тест, шалгалтын материал, хэлэлцүүлэг зэрэг материалуудыг оюутанд тусад нь эсвэл хэсэг бүлэг оюутанд тусгайлан өгөх боломжтой. Ингэж материалыг тусгаарлан хуваарилах талаар хожим дэлгэрэнгүй тайлбарлана.