1. Үнэлгээний категори
Категори нь үнэлгээг зохион байгуулж цэгцлэхэд тусална. Ангийн журналыг хөтлөхийн тулд хамгийн багадаа үнэлгээний 1 категори үүсгэсэн байх хэрэгтэй. Хамгийн нийтлэг категори нь Classwork - ангийн ажил, Homework - гэрийн даалгавар, Quizzes - шалгалт болно. Таны үүсгэх боломжтой категорид хязгаар байхгүй бөгөөд та категориудыг үүсгэж тэдгээрийг ашиглан үнэлгээг хийх боломжтой.
Категори нэмэх
- Categories талбараас Add-ийг сонго
- Нэрийг оруул
- Percent эсвэл Total Points 2-оос үнэлгээ хийх аргыг сонгоно.
- Drop lowest автоматаар доош буух боломжтой хамгийн доод үнэлгээг оруулах
- Create товчлуурыг дарж категорийг үүсгэнэ.
2. Жинлэгдсэн үнэлгээтэй категори
Категориудыг үүсгэж дуусаад Weight Categories-ийг сонгож жинлэгдсэн үнэлгээний аргыг сонгож болно. Ингэсэн тохиолдолд категори болгоны эзлэх хувийн жинг энд харуулна.
3. Категорийг засах
Категорийг засах бол тухайн категорийн нэр дээр хулганаар дарж гарч ирэх цонхон дээр засварыг хийнэ.
4. Улирлын эцсийн дүн
Grading Periods & Final Weights талбар нь тухайн үнэлгээ хийж буй хугацааны туршид оюутны үнэлгээ ямар байгааг харуулна. Сургуулийн онцлогоос хамаараад үнэлгээ хийх хугацааг янз бүрээр сонгож болно.
Үнэлгээний хугацааг сонгохдоо дараах алхмуудыг дагана.
- Grading Periods & Final Weights-ийн баруун талд байгаа Edit-ийг сонгоно.
- Одоо байгаа Grading Periods-ийг сонгоно
- Хэрэв жагсаалтад сонгох хугацаа байхгүй бол хугацааг шинээр оруулна. Ингэхдээ үнэлгээ хийх улирлын эхлэх болон дуусах хугацааг оруулж өгнө.
- Хэрэв үнэлгээний хугацааг өөрчилж чадахгүй бол Enterprise хэрэглэгч буюу системийн админтай холбогдоно.
- Save товчлуурыг дарж өөрчлөлтийг хадгална.
5. Төгсөлтийн ангийн тохиргоо
Төгсөлтийг хэрхэн эцэслэхийг энд тохируулж өгнө.
- Final Grade Settings-ийн доороос Scale-ийг сонгоно.
- Numeric - эцсийн үнэлгээ хувиар харагдах
- A+/- эцсийн үнэлгээ үсгээр харагдах (A, B, C, D, F, +/-)
- Өөрөө тусдаа үнэлгээний зэрэглэл үүсгэж болно.
- Үнэлгээ нь Round Period эсвэл Final Grades-ийн алин болохыг сонгоно.
- Save Changes товчлуурыг дарж өөрчлөлтийг хадгална.
- Final Grade Settings талбар нь мөн ангийн журналд Control Grading Columns баганад харагдана. Гэхдээ үүнийг Visibility Settings хэсэгт харагдах зөвшөөрлийг өгсөн байх хэрэгтэй.
6. Үнэлгээ Scales & Rubrics
Final Grade Settings талбараас Scales болон Rubrics-ийн тохиргоог хийж өгнө. Grading Scales нь тоо болон үсгэн үнэлгээний холбоосыг тогтоодог бол Rubrics нь хэчнээн шалгуур дээр үндэслэж үнэлгээг тавихыг тогтоож өгнө.
7. Scales
Scales-ийг админ эрхтэй Enterprise хэрэглэгч үүсгэх ба багш үүнийг өөрчилж чадахгүй. Учир нь энэ нь сургуулийн зохион байгуулалттай холбоотой үнэлгээний ерөнхий систем болно.
2 янзын Scales байна. Хувь дээр суурилсан болон заагч дээр суурилсан.
8. Хувь дээр суурилсан Scales
- Grade Setup-ийн баруун талаас Add-ийг сонго.
- Доош гарч ирэх цэсээс Scale-ийг сонго.
- Нэр өгнө.
- Letter Grade талбарт үсгэн тэмдэглэгээг бичиж өгөх ба хамгийн багадаа 1 үсэг ашиглана.
- Уг үсгэн тэмдэглэгээнд харгалзах хувийг бичиж өгнө.
- Add Level товчийг дарж шинэ төвшин үүсгэнэ.
- Үсгийг хувь уруу хэрхэн хөврүүлж ойлгохыг энд оруулна. Хэрэв Use Average сонголтыг идэвхжүүлсэн бол автоматаар дундаж утгыг гаргана.
- Only show letter grade-ийг идэвхжүүлэх юм бол оюутнууд зөвхөн үсгэн үнэлгээг харах болно. Энэ сонголт идэвхгүй бол хувиар үнэлсэн үнэлгээг мөн харна.
- Save Changes товчлуурыг дарж өөрчлөлтийг хадгална.
9. Заагч дээр суурилсан Scales
- Grade Setup-ийн баруун талаас Add-ийг сонго.
- Доош гарч ирэх цэсээс Rubric-ийг сонго.
- Нэр өгнө.
- Шалгуурын нэр,тайлбарыг өгнө.
- Шалгуур нэмэх бол +Criteria эсвэл +Learning Objective товчлуурыг дарна.
- Багана нэмэх бол хулганыг нэмэхийг хүссэн газраа аваачаад + тэмдэг гарахаар түүнийг дар.
- Мөрийг хасах бол тухайн хасах мөрийн баруун алд байгаа х дүрсийг дар.
- Мөрүүдийг дахин эрэмбэлэхийн тулд зүүн талын давхар мөрийг хулганаар товших чирч зөөнө.
- Зүүн дээд булангийн цэсийг ашиглаж энэ рубрикийг нуух эсвэл харагдуулах боломжтой.
- Total Pts нь мөр нэмэх хасах үед автоматаар тохируулагдана.
- Сургалтын хэрэглэгдэхүүн, стандарт ашиглах бол дараагийн нөхцөл гэдгийн хажууд буй Alignments-ийн холбоосыг дарна.
- Create товчлуурыг дарж рубрикийг үүсгэнэ.
10. Rubrics
- Grade Setup-ийн баруун талаас Add-ийг сонго.
- Доош гарч ирэх цэсээс Scale-ийг сонго.
- Ваsed on гэдгээс Points-ийг сонго.
- Нэр өгнө.
11. Тохируулгыг хуулах
- Баруун дээд булан дахь Copy Settings-ийг дарна.
- Categories, Grading Scales, Rubrics-ийн алиныг нь хуулахыг чагталж сонгоно.
- Курсуудыг сонгоод Copy-г дарж хуулна.
- Grading Periods болон Final Grade Settings тохируулгууд хуулагдахгүй.