Энгэрийн тэмдэг олгохын тулд курсийн зүүн талын баганаас Badges -ийг сонгоно. Танд өөрийн сонгосон тэмдэг байхгүй бол Schoology-ийн тэмдгийг ашиглаж болно. Энд Add Badges товчлуурыг ашиглан тэмдэгт нэмж болно.
Гишүүдэд тэмдэг олгох, олгосон тэмдгийг цуцлахыг хүсвэл дараах алхмыг дагана.
- Оюутанд тухайн тэмдгийг олгохын тулд тухайн оюутны мөрөнд тэмдэгт харгалзах хоосон нүдийг хулганаар 2 дарж тэмдэг олгоно.
- Бүх гишүүдэд тэмдэг олгох бол тухайн тэмдгийн доод талын сумаас award all командыг ашиглаж олгоно.
- Бүх гишүүдийн тэмдгийг цуцлахыг хүсвэл мөн тухайн тэмдгийн доод талын сумаас revoke all командыг ашиглана.
- Тухайн тэмдгийг курсээс хасах бол тухайн тэмдгийн доод талын сумаас delete командыг ашиглана.
1. Өөрийн тэмдгийг хэрхэн үүсгэх вэ?
- Badges талбарын дээд талд байрлах Add Badges товчуурыг дар.
- Create New Badge сонголтыг сонго.
- title талбарт нэр, message талбарт тайлбар, image талбарт зургийг оруул.
- shape талбараас гадна талын хүрээг сонго.
- color талбараас хүрээний өнгийг сонго.
- Submit товчлуурыг дарж өөрийн тэмдгийг үүсгэнэ.
- Badges хүснэгтэд таны үүсгэсэн тэмдэг орсон байх болно.
2. Тэмдгийг хуваалцах
Та үүсгэсэн тэмдгээ өөрийн бусад курсүүдэд ашиглах боломжтой.
- Тэмдгийн доод талын сумыг дарна.
- Copy to Courses-ийг сонгоно.
- Сонгох курсүүдээ оруулж өгнө.
- Copy товчийг дарж хуулна.
- Сонгогдсон курсүүдийн Badges талбарт тэмдэг автоматаар орсон байна.
Та үүсгэсэн тэмдгээ бусад багш нартай хуваалцаж болно.
- Тэмдгийн доод талын сумыг дарна.
- Save to Resources-ийг сонгоно.
- Тэмдгийг хадгалах фолдерыг сонгоно.
- Save Copy товчлуурыг дарж тэмдгийг уг фолдерт хадгална.
- Бусад багш нар энэ фолдерт байгаа тэмдгийг авч ашиглаж болно.
Resources дотор тэмдэг үүсгэх нь курсүүд нэгдсэн нэг тэмдгийг ашиглах боломжийг олгоно.
- Schoology-ийн үндсэн дээд цэсээс Resources-ийг сонгоно.
- Personal эсвэл Group цуглуулгын аль нэгийг сонгоно.
- Add Resources товчлуурыг дарна.
- Add Badge сонголтыг сонгоно.
- Дээр заагдсан зааврын дагуу тэмдгийг оруулж хадгална.
Оюутанд шинэ тэмдэг очсон мэдэгдэл очно. Уг тэмдэг ээр дарж ямар учиртай болохыг оюутан харж танилцаж болно. Оюутан мөн өөр ийм тэмдэг авсан хүмүүсийг хайн олж харах боломжтой.