2020/05/20

203. Курсэд гишүүн нэмэх

Нэвтрэх код ашиглаж эсвэл Enterprise эрхтэй гишүүн Add Members товчлуурыг ашиглаж курсэд гишүүн нэмнэ.

Нэвтрэх код ашиглах

Курс болгон 13 оронтой нэвтрэх кодтой байна. Энэ код тухайн курсийн үндсэн хуудасны зүүн талын баганын доод талд харагдана. Эсвэл тухайн курсийн Members хуудасны баруун талд харагдана.

Оюутанд тухайн курсэд өөрөө бие даан бүртгүүлэхэд нь туслах зорилгоор энэ кодыг тараадаг. Schoology-ийн аккаунттай оюутнууд шинээр аккаунт үүсгэхгүйгээр Access Code-ийг ашиглаж курсэд нэгдэнэ.

Оюутнууд app.schoology.com/register хаягаар орж бүртгүүлж аккаунт үүсгэнэ. Энэ талаар оюутанд зориулсан зааварт дэлгэрэнгүй өгүүлнэ.

Access Code-ийг шинэчлэх

Үндсэн хуудас эсвэл Members хуудас дахь Access Code ногоон талбар дахь Reset товчлуурыг ашиглаж Access Code-ийг шинэчилнэ. Кодыг шинэчилснээр хуучин код хүчингүй болно. Харин нэгэнт элссэн оюутнууд курсэд хамрагдсан хэвээр үлдэнэ.


Зөвшөөрөл

Курсэд элссэн оюутнуудад элссэний дараа баталгаажуулалт хийх шаардлагатай бол Require Approval-ийг сонголтыг идэвхжүүлнэ.


Enterprise эрхтэй гишүүд Add Members товчлуурыг ашиглаж гишүүн нэмнэ. Тухайн сургууль өөрийнхөө бүтцээс хамаарч курсэд ямар гишүүд нэгдэхийг шийдэх эрхтэй. Ингэхдээ дараах алхмыг дагана.

  1. Add Members-ийг дарна.
  2. Хэрэв сургууль нь олон барилга байгууламж, хэсгээс тогтдог бол гишүүний байршлыг энд оруулж өгнө.
  3. Курсэд нэмэх гишүүдийг сонгоно. Сонгогдсон гишүүд баруун дээд буланд байрлана. Энд гишүүнийг хайж олж болно.
  4. Аккаунтгүй оюутнуудад и-мэйлээр Send Access Code-ийг илгээнэ.
  5. Add Members-ийг дарснаар гишүүнийг нэмнэ.